Синьхайн

Уурхайн зураг төсөл

Ашигт малтмалын зураг төслийн хүрээлэнгийн В ангиллын гэрчилгээтэй, өндөр чанарын зураг зурах, ашигт малтмалын үйлдвэрийг CAD, 3D-ээр дуурайлган хийх нь барилгын ажлын хугацааг баталгаажуулдаг.

Уурхайн зураг төсөл нь техник эдийн засгийн судлагаа, анхан шатны зураг төсөл, барилгын зураг гэсэн гурван хэсгээс бүрддэг.

Уурхайн зураг төслийн хамгийн чухал цэг бол бүх ажил төслийн талбайн нарийвчилсан бодит тооцоон дээр суурилсан байх ёстой. Тиймээс Синьхай Уул Уурхайн Зураг Төслийн Хүрээлэн нь эхлээд уурхайн төсөл хэрэгжүүлэх газарт хүдэр, үйлдвэрийн байршил газрын байдал, дэд бүтэц, ус, цахилгаан эрчим хүч, зам харилцаа зэрэгт иж бүрэн шалгалт хийнэ.

Эдгээр хяналт шалгалтын явцад геологи, уул уурхайн олболролт, хүдэр боловсруулалт, металл хайлуулалт, машин механизм, барилгын инженерчлэл, цахилгаан эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг шаарддаг.p>

I. Техник эдийн засгийн судлагаа

ТЭЗ судлагаа боловсруулах явцад зураг төслийн хүрээлэн, ашиглалтын хэсэг (захиалагч) хоорондоо гэрээ байгуулах шаардлагатай. Хоёр тал тохиролцоонд хүрсний дараа Синьхай уул уурхайн зураг төслийн хүрээлэн ажлын хэсэг гаргаж дараахь ажлуудыг хийнэ. Үүнд: Ажлын төлөвлөгөө боловсруулах, судлагаа хийх, мэдээлэл материал цуглуулах, хөтөлбөр боловсруулах, төслийн үнэлгээ хийх, "тайлан" бэлтгэх, захиалагчтай санал бодлоо солилцох, албан ёсны "тайлан" –г бүрдүүлэх эдгээр болно. -1000кг орчим. Энгийн хүдэр боловсруулалтын туршилт шинжилгээг хийхэд ажлын 30 хоног шаардагдах бөгөөд нарийвчилсан туршилт шинжилгээ хийхэд зургаан сар шаардагдна.

Ажлын хэсгийн бүх ажилд төслийн уурхайн талбай дээр очиж судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, төлөвлөгөөг оновчтой болгох нь нэн тэргүүний зорилт бөгөөд энэ нь хүдэр боловсруулах үйлдвэр барих, барилгын ажлын төлөвлөлтийн үндэслэлийг тодорхойлох чухал аж холбогдолтой ажил юм. Мэргэжилтэн бүр өөр өөрийн чиглэлээр ажлаа хуваарилж хамтран ажиллах шаардлагатай.

1, Геологи : Геологи хайгуулын хэлтсийн ирүүлсэн "Геологийн судлагааны ажлын зураг төсөл", "Геологийн судлагааны (нарийвчилсан судлагаа) тайлан" эсвэл "Нөөцийн баталгаажуулалтын тайлан", батлагдсан баримт бичгийг цуглуулах.

2, Олборлолтын мэргэжил : Цуглуулах мэдээлэлд дараахь зүйлс багтна: (1) Захиалагчийн уурхайн бүтээн байгуулалтын талаархи санал, шаардлага; (2) төслийн хайгуулын ажлын байршлын зураг материалыг цуглуулах, уурхайд техникийн хувиргалт хийх, уурхайн одоогийн бүтээн байгуулалт, тээврийн системийн талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах; (3) Уул уурхайн талбайн топографи ба орчны нөхцөл байдлыг нарийвчлан судлах; (4) Уурхайн зураг төслийн эхэн үе шатаны зураг төслийг боловсруулах. Эдгээр өгөгдлийг нэгтгэн, уул уурхайн мэргэжилтнүүд уурхайн олборлолтын арга, уул уурхайн тоног төхөөрөмж, агааржуулалтын систем зэргийг оновчтой боловсруулж, уул уурхайн ашиглалтын боломжтой шийдлүүдийг гаргаж ирдэг.

3, Уул уурхайн тоног төхөөрөмжийн мэргэжил: Тухайн уурхай дахь одоо байгаа тоног төхөөрөмж, хүдрийн элеватор, конвейр, даралтат хий, ус зайлуулах, агааржуулалт зэргийн талаарх мэдээллийг цуглуулж одоогийн байдал, шинэ уурхайд шаардагдах тоног төхөөрөмжийн тоо, техникийн үзүүлэлт зэргийг үнэлж, тоног төхөөрөмжийг оновчтой ашиглах, шинээр төхөөрөмж худалдан авах төлөвлөгөөг боловсруулна.

4, Барилгын мэргэжил:Цуглуулах мэдээлэлд дараахь зүйлс орно: (1) талбайн геоморфологийн нөхцөл байдлыг судлах; (2) гидрогеологийн мэдээлэл, уурхайн "геологи, геотехникийн судалгааны тайлан"; 3) орон нутгийн архитектурын хэв маяг, бүтэц болон усны хамгаалалт, дулаан тусгаарлах арга техник; (4) Орон нутгийн барилгын материалын эх үүсвэр, тээвэрлэлт, үнэ гэх мэтийг судлах. Үүнд : элс, хайрга, тоосго, хавтан материалууд, ган материал, цемент гэх зэрэг орно. Дээр дурдсан материалууд дээр үндэслэн барилгын мэргэжилтнүүд нь барилгын үндсэн хэлбэр, бүтцийг тодорхойлж тайлан гаргахдаа барилгын бүтэц, хэлбэрийн талаар үйлчлүүлэгчид тайлбарлаж өгсөн байна.

5, Цахилгааны мэргэжил: Шинээр баригдах уурхайн цахилгаан эрчим хүчний хэсгийн цуглуулах шаардлагатай зүйлс : (1) уурхайн эргэн тойрон дахь цахилгаан хангамжийн орчин, (2) уурхайн бүс ба цахилгаан хангамжийн хоорондох газар, газрын гадаргуу; 3) цахилгаан хангамж, дэд станцын нөхцөл байдал; (4) орон нутгийн цахилгаан хангамжийн хэлтсээс хэрэглэгчид тавих шаардлага, Жишээ нь : эрчим хүчний коэффициент, цахилгаан хангамжийн арга зам, том оврын цахилгаан тоног төхөөрөмжийг асаах арга хэрэгсэл; (5) аянганаас хамгаалах газардуулгад тавих орон нутгийн шаардлага; (6) гадаад харилцааны арга, орон нутгийн мэдээлэл харилцааны нөхцөл байдал эдгээр болно. Уурхайг сэргээж өргөжүүлэхийн тулд цуглуулах шаардлагатай материалууд нь: (1) уурхайн цахилгаан хангамжийн өнөөгийн байдал, (2) дэд станцын байдал, (3) одоо байгаа цахилгаан эрчим хүчний хангамжийн тохиргоо; (4) харилцаа холбооны өнөөгийн бодит байдал эдгээр болно.

6, Баяжуулалтын мэргэжил: Хүдэр боловсруулах мэргэжлийн хувьд шинэ төсөл эхлэхэд дараахь мэдээллийг цуглуулах шаардлагатай: "хүдэр боловсруулах туршилтын тайлан", хүдэр боловсруулах үйлдвэрийн байр зүйн зураг (1: 500 1: 1000), үйлдвэрийн орчны ус, цахилгааны эх үүсвэр, хаягдлын агуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлага, эзэмшигчийн барилгын стандарт, хөрөнгө оруулалтын хэмжээ, бүтээн байгуулалтын талаарх эзэмшигчийн санал, гэх мэт. Өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхийн тулд төслийн одоогийн хэмжээ, хүдрийн нэмэлт туршилтын тайлан, үйлдвэрлэлийн явцын байдал, үйлдвэрлэлийн ажиллагааны үзүүлэлт, материалын хэрэглээ, одоо байгаа тоног төхөөрөмжийн загвар, үйлдвэрлэлийн хүчин чадал, одоо байгаа хүдэр баяжуулах үйлдвэрийн байрлалын ерөнхий план зураг, цех тус бүрийн тоног төхөөрөмж зэрэг материалыг цуглуулах шаардлагатай. Байршил, үйлдвэрлэлийн асуудал. Эдгээр өгөгдөл дээр үндэслэн шинээр үйлдвэр барих, эсвэл өргөтгөл хийх төслийг үр өгөөжтэй болгох төлөвлөгөөг гаргана.

Дээрх мэргэжлийн холбогдолтой мэдээллүүдээс гадна давхар цуглуулах шаардлагатай мэдээллүүдэд: газрын зургийн тээвэрлэлт (газарзүйн, байр зүйн мэдээлэл; нийгэм эдийн засгийн байдал; цаг уурын байдал; үер ус; инженерийн геологи ба гидрогеологи; зам тээвэр; хүрээлэн буй орчныг хамгаалах), хаягдал хүдэр (хаягдлын мэдээлэл, гидрометеорологи), усан хангамж, ус зайлуулах хоолой, дулаан халаалт гэх мэт орно.

Дээрх мэргэжлүүдийн дагуу мэдээлэл цуглуулж хүдэр боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ-ийн тайланг эцэслэн боловсруулж холбогдох газруудад хянуулахаар хүргүүлнэ.

ТЭЗҮ тайланг бичих нэгжийн мэргэжилтний ур чадвар, туршлага, мэргэжлийн цол зэрэгт өндөр шаардлага тавьдаг. Энэ нь байгаль орчны үнэлгээ, аюулгүй ажиллагааны үнэлгээг урьдчилан хийх байгууллагуудад чухал үндэс суурь болдог (зарим төсөлд хөрс, ус хамгаалах, нөхөн сэргээлт хийх зэрэг үнэлгээ шаардлагатай байдаг). Үйлчлүүлэгч нь "ТЭЗҮ тайлан" -аас хүдэр боловсруулах үйлдвэрийн хэмжээ, хөрөнгө оруулалтын хэмжээ, үйлдвэрийн ашиг зэрэг гол гол мэдээллүүдийг авдаг.

  • Уурхайн төсөл
  • Уурхайн төсөл
  • Уурхайн төсөл
  • Уурхайн төсөл

Урьдчилсан зураг төсөл

Урьдчилсан зураг төсөл дэх аюулгүй ажиллагааны 《ТЭЗҮ-ийн судлагааны тайлан》батлагдсаны дараа Уул уурхайн зураг төслийн хүрээлэн урьдчилсан зураг төслийн ажлыг хийж эхлэх бөгөөд хүдэр боловсруулах үйлдвэрийг барих зураг төслийн төлөвлөгөөг гаргана. Төслийн дизайны үндсэн ажил дараахь алхмаар явагдна: хүдэр боловсруулах үйлдвэрийн ерөнхий төлөвлөгөө, эрчим хүч, харилцаа холбоо, барилга инженерчлэл, байгаль орчныг хамгаалал, усан хангамж, ус зайлуулах суваг, хаягдал хүдэр, галын аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын тооцоо, эдийн засгийн үр ашиг гэх мэт. Өөрчлөлт, өргөжүүлэлт, үргэлжлүүлэн барьж буй зэрэг аж ахуйн нэгжүүдийн хувьд урьдчилсан зураг төсөлд тухайн үйлдвэрийн барилга байгууламжийн одоогийн байдал, тоног төхөөрөмжийн ашиглалт, төлөв байдал, онцлог шинж чанар, бэрхшээл, ашиглалтын талаар тайлбар оруулна.

Синьхай уул уурхайн дизайны хүрээлэнгийн олон тооны хүдэр баяжуулагч инженерүүд нь бага хөрөнгө оруулалтаар хурдан хугацаанд үр дүнд хүрэх зэрэг үйлчлүүлэгчдийн шаардлагад бүрэн нийцсэн хялбар менежменттэй төрөл бүрийн хүдэр баяжуулах үйлдвэрүүдийн дизайныг хийх боломжтой бөгөөд манай дизайны үнэ өртөг нь үндэсний хэмжээний үнийн стандартаас доогуур байдаг.

Урьдчилсан зураг төсөл боловсруулагдсаны дараа зураг төслийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд бүх агуулгыг нарийвчлан боловсруулсан "Урьдчилсан зураг төслийн тайлан" -д нэгтгэн боловсруулж, уурхайн зураг төслийн хүрээлэнгийн эрх бүхий хэлтэст тайлагнана.

III Барилгын зураг

Зураг төслийн хүрээлэнгээс хүдэр боловсруулах үйлдвэрт зориулж хийсэн барилгын урьдчилсан зураг төслийг судлаж үзээд зураг төслийн төлөвлөгөөний дагуу барилгын зургийг хийж эхэлнэ. Хүдэр боловсруулах үйлдвэрийн тал бүрийн олон тооны зураг зурах ёстой бөгөөд зөвхөн барилгын ажлын зураг гэхэд л 100 гаруй зураг зурагддаг. Синьхай уул уурхайн зураг төслийн хүрээлэн нь ажлын арвин туршлагатай олон тооны инженерүүдтэй тул зурах хурд өндөртэй. Барилгын зургийн ажил дууссаны дараа зураг төслийг удирдан гүйцэтгэгч нь зураг төслийг барилгын ажил гүйцэтгэх багийнханд шилжүүлж өгөх бөгөөд урьдчилан сэргийлэх, нарийн тодорхойлолт, анхаарах хэсэг гэх мэт нарийн ширийн зүйлийг тодорхойлж хүлээлгэн өгнө.

Синьхайн давуу тал

Мэргэжил бүрийн арвин туршлагатай

Шаньдун мужийн Жянсинь Зураг Төсөл Судлагааны Хүрээлэн ХХК нь Янтай Синьхай Уул Уурхайн Судлагаа, Зураг Төсөл ХХК-ийн бүрэн эзэмшлийн охин компани юм. Уг зураг төслийн хүрээлэн нь металлургийн салбарын зураг төслийн А зэрэглэлтэй, геологи, уул уурхай, уул уурхайн машин механизм, худгийн барилга байгууламж, хүдэр баяжуулалт, барилгын инженерчлэл, цахилгаан, усан хангамж, бохир ус зайлуулах, халаалт, агааржуулалт, хаягдал хүдэр, шугам хоолой, автоматжуулалт, ган бүтэц, техникийн эдийн засгийн гэх зэрэг 14 хэлтэс, 16 мэргэжлийн 80 гаруй авъяаслаг дизайнер зураг төслийн ажилтантай. Хар төмөрлөгийн уурхай, өнгөт металлын уурхай, алт, металл бус эрдсийн уурхай, химийн уурхай болон бусад уул уурхайн инженерийн зураг төсөл, зөвлөгөө өгөх ба дизайны ажлын цар хүрээ нь жилд хэдэн зуун тонноос хэдэн сая тонн хүртэлх уурхайн дизайныг хийдэг.

3D дизайн, хосолмол ган бүтэцтэй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйлдэрлэлийн шугамын зураг төсөл.

Синьхай компани олон улсын стандартын SolidWorks 3D дизайны програм хангамж, PDM дизайны менежментийн системтэй бөгөөд хүдэр баяжуулах зөөврийн үйлдвэрийн зураг төсөл, 3D хүдэр баяжуулах үйлдвэрийн зураг төсөлд : Хосолмол ган бүтэцтэй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугамын зураг төсөл, өөрөөр хэлбэл газрын гадаргаас дээш төрөл бүрийн төмөр бетон хийцтэй хүдрийн агуулах, усан сан, ажлын тавцан, тоног төхөөрөмжийн тулгуур, тосгуур сав, танк чан зэргийг уурхайн талбайд угсардаг ган хийцээр, уян хатан нөхцөлтэй угсран үйлдвэрлэхээр хийх бөгөөд энэ нь барилгын ажлын хэмжээ, хугацааг багасгахаас гадна хөрөнгө оруулалтыг бууруулж, задлах, нүүлгэх боломжтой болдог.

Синьхай компани нь зураг төслийг Хятадын дизайны стандартын дагуу хийхээс гадна Австралийн JORC стандарт, Валмины үзүүлэлтийн дагуу, Канадын NI43-101 стандартын дагуу хийж загварчлах боломжтой. Синьхай компани Австрали, Канадын уул уурхайн зураг төслийн болон зөвлөх компаниудтай стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосон бөгөөд харилцан туслалцаж хамтран ажилладаг. EPC-ийн "E" хэсэгт төлөвлөгөөг хоёр тал хамтран хийх ба гүйцэтгэх ажлыг голчлон Синьхай хийж дуусгана. Дизайны болон мэргэжлийн талын хяналт шалгалтыг Австрали эсвэл Канад тал хариуцан хийдэг. Африк, Өмнөд Америк, Төв Ази, Зүүн өмнөд Ази зэрэг зарим бүс нутагт зориулж зураг төсөл боловсруулахдаа Хятад, Австрали, Канадын эсвэл тухайн орон нутгийн стандарт, техникийн үзүүлэлтүүдийн дагуу хийж гүйцэтгэнэ .

Шинэлэг сэтгэлгээг оновчтой тусгасан дизайн

Уламжлалт загвараас "хуулбарлах" аргаар биш харин уурхай бүрийн боловсруулах үйлдвэрт нь оновчтой тохирсон дизайны шийдлүүдийг бид хийдэг. Ингэхдээ уурхайн талбайд иж бүрэн үзлэг хийнэ. Үүнд : Үйлдвэрийг хангах түүхий хүдэр, үйлдвэрийн байрлал, ус цахилгааны эх үүсвэр, зам тээвэр, газар зүйн нөхцөл зэргийг тухайн бодит газарт очиж үзлэг хийнэ. ТЭЗҮ-ийг тодорхойлох: Уул уурхайн зураг төслийн хүрээлэнгийн 14 тэнхим мэргэжлийн чиглэл бүрээр хийгдсэн судлагааны материалыг цуглуулж судлаад "ТЭЗҮ-ийн тайлан" бичнэ. Хүдэр боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төслийг боловсруулах ажил: Зарим барилгын зураг төслийг урьдчилсан байдлаар боловсруулж дууссаны дараа уурхайн зураг төслийн хүрээлэн зураг төслийн төлөвлөгөөний дагуу барилгын зураг төслийг хийж гүйцэтгэх бөгөөд барилгын талбайд ажлыг хариуцан хийх багийнханд зураг төслийг анхаарах зүйлс, баримтлах норм хэмжээ, нарийн чухал зүйлсийн дэлгэрэнгүй мэдээллийн хамт хүлээлгэн өгнө.