Синьхайн
home Нүүр хуудас Уул уурхайн үйлчилгээ Сав баглаа боодол, тээвэрлэлт

Сав баглаа боодол, тээвэрлэлт

Тоног төхөөрөмжийн сав баглаа боодол, ачилт нь тоног төхөөрөмжийн аюулгүй байдал болон бараа хүргэлтийн чухал зангилаа бөгөөд тоног төхөөрөмжийг эрсдэлгүй хүргэх эсэхэд шууд нөлөөлдөг.Төхөөрөмжийг төслийн талбайд эрсдэлгүй хүргэх нь суурилуулж ашиглалтанд оруулах урьдчилсан нөхцөл юм.

Тоног төхөөрөмжийн сав баглаа боодол

Тоног төхөөрөмжийг тээвэрлэх явцад хоорондоо мөргөлдөж гэмтэх, элэгдэж хорогдох, зэврэх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, зорьсон газартаа аюулгүй, эвдрэлгүйгээр хүргэхийн тулд дараах 7 сав баглаа боодлын аргыг ашигладаг.

▶ Ил задгай ачаа

Аливаа сав баглаа боодлгүй ил задгайгаар ачих аргыг тээвэрлэлтийн явцад гэмтэх нь бага ачаанд, тухайлбал зарим сав баглаа боодол шаарддаггүй, угсрах материалд зориулсан ган хавтан, тоног төхөөрөмжийн цилиндр круг гэх мэт ачаанд хэрэглэх ба энэ нь үйлчлүүлэгчдэд зардлыг хэмнэж өгдөг.

▶ Сүрэл олсон баглаа боодол

Сүрэл олсон баглаа боодлын арга нь холхивч, туузан дамжуурга, цахилгаан барабан зэрэг хялбар, амархан гэмтдэг төхөөрөмжид хэрэглэнэ. Хийн бөмбөлөгтэй гялгар уут болон нимгэн хальсан уутаар хамгаалах аргыг ихэвчлэн гадаргууны будаг нь амархан элэгдэж болох төхөөрөмжийг зэврэхээс болон мөргөлдөж элэгдэхээс сэргийлж ашигладаг.

▶ Модон хайрцаг сав баглаа боодол

Модон хайрцгийг тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж, цахилгааны эд анги зэрэг олон тоотой, овор хэмжээ багатай тоног төхөөрөмжид ашигладаг. Модон хайрцагтай баглаа боодол нь баглаа боодлын жагсаалт, баглаа боодлын дэлгэрэнгүй мэдээлэл, Хятад, Англи хэл дээрхи харьцуулалттай хамт байх ёстой.

▶  Багцлан боох

Багцлан боох баглаа боодлын аргыг ган угольник, ган швеллер, ган хоолой гэх мэт материал болон төхөөрөмжийн хамгаалалт хавтан, арматурын хавтан, фланец зэрэг элэгдэлд тэсвэртэй жижиг зүйлс их хэмжээгээтэй байх үед хэрэглэнэ. Мөн тоног төхөөрөмж дээр бараа бүтээгдэхүүний нэр, техникийн чанар, тоо хэмжээг харуулсан баглаа боодлын тэмдэг (импортын экспортын барааны баглаа боодол дээр тэмдэг тавьдаг) тавигддаг.

▶ Усны хамгаалан ороож боох

Уснаас хамгаалан ороодог баглаа боодол нь бүх нүцгэн тоног төхөөрөмж, хоёрдугаар зэргийн цахилгаан хөдлөгүүр, редуктор, цахилгаан удирдлагын шүүгээ зэрэгт хэрэглэнэ. Ус нэвтрүүлдэггүй, зэврэлтэд тэсвэртэй, элэгдэлд тэсвэртэй суналттай нимгэн хальсаар ороодог.

Тоног төхөөрөмжийн тээвэрлэлт

▶ Контейнер

Синьхай групп нь хэт урт, хэт өргөн, хэт том тоног төхөөрөмж, хүнд тоног төхөөрөмжөөс бусад ачааг 40 размерийн чингэлэг ашиглан ачдаг. Чингэлэг тус бүр нь компанийн ачаа тээврийн хэлтсийн мэргэжлийн ажилчдын хяналтаар орох ба чингэлэг савны даацын багтаамжтай аль болох ойртуулан, сав бүрийг бүрэн ашиглаж, үйлчлүүлэгчдийн баглаа боодол, тээврийн зардлыг хэмнэдэг.

▶ Задгай чингэлэг

Задгай чингэлэг нь хэт урт, хэт өргөн, хэт өндөр том оврын бөмбөлөгт тээрэм, холих танк гэх мэт тоног төхөөрөмжийг зөөвөрлөхөд хэрэглэгддэг. Синьхай компанийн ачаа тээврийн хэлтсийн туршлагатай ажилтнууд тоног төхөөрөмжийг бат бөх тогтоож эвдрэл гарахааргүй найдвартай ачиж явуулдаг. Угсарч суурилуулах явцад бараагаа аль болох хурдан олох, төслийн талбайд олон дахин өргөж буулгах , зөөвөрлөх зэрэг ажлыг багасгахын тулд олон төрлийн ачаатай чингэлэг эсвэл том овортой ил задгай ачаа бараа бүрийг дугаарлаж, уурхайн талбайд зориулалтын байршилд нь буулгах, ачих, ачихад тохиромжтой байхыг шаарддаг.