Уул уурхай, ашигт малтмал боловсруулах, иргэний инженерийн байгууламж, хаягдлын цөөрөм байгуулах төслийн удирдлага, менежмент
Уул уурхайн ажлын үе шат бүрт эрсдлийн хүчин зүйл их байдаг тул барилгын технологи аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага, аюулгүй ажиллагааны менежментийг сайжруулах үйл явц зэрэгт мэргэжлийн өндөр шаардлага тавьдаг. Барилгын ажлын явцад менежментийг тасралтгүй бэхжүүлж, барилгын ажлыг стандартчилж, уул уурхайн барилгын аюулгүй ажиллагааны технологийг тасралтгүй сайжруулаад зогсохгүй аюулгүй байдал, үр ашиг хоёрын хоорондын холбоог сайтар уялдуулснаар бид нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг авч ирнэ. Иймд Синьхай компани дараахь зүйлсийг хийдэг.
Уул уурхайн инженерийн зураг төсөл;
Мэргэжлийн геологийн инженер, уул уурхайн олборлолтын инженер, геодезийн инженер, хад чулууны өрөмдлөг тэсэлгээний инженер, бусад техникийн удирдамжийн үйлчилгээ;
Уул уурхайн төслийн бүтээн байгуулалтыг бие даан хариуцан хийх болон менежментийн үйлчилгээ :
Туршилт шинжилгээний бүх ажил дууссаны дараа туршилтын явцын нарийвчилсан мэдээллүүдийг багтаасан "Хүдрийн туршилт шинжилгээний тайлан" гаргаж өгөх ба энэхүү тайланд үндэслэж хүдэр боловсруулах процесс болон технологийн тоон үзүүлэлтүүдийг тодорхойлон гаргаж өгнө. " Хүдрийн туршилт шинжилгээний тайлан" нь уул уурхайн төслийн дараа дараагийн ажлууд болон хүдэр боловсруулан гаргах үед голлох үүрэгтэй.
Уурхайн барилгын инженерийн ажлын мэргэшсэн менежер, ган арматурын инженер, мод боловсруулах инженер, шугам сүлжээ, хэмжилт судлагааны инженер гэх мэт мэргэжилтнүүдээр хангах боломжтой.
Африк зэрэг зарим газарт цементийн үнэ харьцангуй өндөр байдаг тул цэвэр усны сан, эргэлтийн усны сан,түүхий хүдрийн агуулах,нунтаг хүдрийн агуулах, ажлын тавцан болон тоног төхөөрөмжийн тулгуур гэх мэт төмөр бетон материалаар хийгдэх барилгын инженерийн ажил нь хөрөнгө оруулалт өндөр, хугацаа их шаардагддаг. Иймд Синьхай компани үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээний дагуу ган бүтэцтэй барилгын үйлчилгээ үзүүлдэг ;
Синьхай компани нь үйлчлүүлэгчдэд уул уурхайн зориулалтын оффис, ажилчдын дотуур байр, агуулах, лаборатори, машин засварын цех, харуулын байр зэрэг барилгыг өнгөт ган хийцээр хурдан угсрах зориулалттайгаар барьж угсарч өгнө;
◆Синьхай компани нь уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг үйлчлүүлэгчдэд шаардагдах бүх төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хангаж өгөх боломжтой. Манай компани уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй тухайн газар орон нутагт олдоц муутай материал төхөөрөмжийг худалдан авахад нь үйлчлүүлэгчиддээ тусладаг. Үйлчилгээний тодорхой хэлбэрүүдэд дараахь зүйлс орно.
Хаягдлын цэвэрлэх байгууламж, хаягдлын агуулахын инженерийн зураг төсөл боловсруулах үйлчилгээг хийж өгнө.
Хаягдал хүдрийн агуулахад ус нэвчихээс хамгаалах материал, хяналтын материал, ус зайлуулах системийн материал гэх мэт материал, тоног төхөөрөмжөөр хангана.
Синьхай компани үйлчлүүлэгчийн хүсэлт шаардлагын дагуу төслийн бүтээн байгуулалтын бүх үе шатыг удирдаж, бүх талын хүчин зүйлийг тооцоолон зохион байгуулдаг бөгөөд ингэснээр уг төслийг төлөвлөлтийн дагуу стандарт шаардлагад нийцсэн үйлдвэрлэлд хүрдэг .
Уул уурхайн салбарын гинжин үйлчилгээ | Холбоотой бүтээгдэхүүн | Нууцлалын бодлого