Цагаан тугалганы хүдэр нь хамтдаа үүссэн эрдэс бодисуудаас илүү нягтралтай тул цагаан тугалганы хүдэр баяжуулахад гравитацийн технологиийг ихэвчлэн ашигладаг. Гэсэн хэдий ч ашигт малтмалын найрлагад магнетит, гематит гэх мэт төрөл бүрийн төмрийн оксидын эрдэс бодис байх бөгөөд эдгээр эрдсүүд гравитаци, флотацийн үед цагаан тугалгаас сайн тусгаарлагдахгүй мөн тул соронзон тусгаарлалт эсвэл флотацийн процессийг бас ашигладаг.
Гравитацийн арга нь вольфрам, цагаан тугалга, алтны хүдэр боловсруулах уламжлалт арга бөгөөд ялангуяа шороон ордны алт, шороон ордны цагаан тугалганы хүдэр боловсруулах уламжлалт арга юм. Ховор металл (ниоби, тантал, титан, цирконий гэх мэт) боловсруулах явцад элсний уурхайд маш их тохиолддог. Гравитаци болон сул соронзонт тусгаарлалтыг төмрийн хүдэр, марганец хүдэр, хромын хүдэр ангилахад ашигладаг.
Бутлах ба шигших
Түүхий хүдрийг 20мм хүртэл бутлаж, дараа нь 20-4 ба 4-0мм гэсэн хоёр зэрэглэлээр шигшин ангилна. Урьдчилсан боловсруулалтад 20 ~ 4 мм-ийн хүдрийг хүнд оврын циклоноор урьдчилан боловсруулалтад оруул, дараа нь нэг шатлалт савхан тээрмээр тээрэмдэн сэгсрэгч машин руу оруулна. Сэгсрэгч машины хаягдал хүдэр нь 2мм –ийн доргиурт шигшүүрээр шигшигдэн + 2мм-ийг хаягдал хаягдал болгон зайлуулж, -2мм нь сэгсрэгч ширээ рүү орж ангилагдна.
Холимог флотаци
Сэгсрэгч болон сэгсрэх ширээгээр дамжин гарсан баяжмалыг тусад нь холимог флотацид оруулж, холимог флотацийн хаягдлыг сэгсрэгч ширээгээр оруулан бүтээгдэхүүний шаардлага хангасан цагаан тугалганы баяжмалыг ялган авна.
Тусгаарлалтын флотаци
Холимог флотацийн баяжмал нь хар тугалга-цайрыг ялгах, флотацлахад маш сайн үндэс суурь болдог бөгөөд хар тугалга-сурьмагийн баяжмал, цайрын баяжмалыг тусад нь гаргаж авдаг.
Гравитаци
Шавартай хүдэр Φ300 мм циклон руу ордог бөгөөд халиа нь нарийн шавар, элсийг зайлуулахын тулд 5125 мм ба Φ75 мм гидроциклоны бүлгүүдийг дамжин өнгөрдөг.
Тунасан элс өтгөрүүлэгчээр дамжсаны дараа хүхэргүйжүүлэх флотаци явагдаж үүний дараа цагаан тугалганы флотаци явагдна.
Синьхай компани цагаан тугалганы хүдэр баяжуулах үйлдвэрт флотаци-гравитацийн технологийг хэрэглэх ба түүхий хүдрийг 200мм хүртэл бутласны дараа нэг шатлалт нунтаглал явуулж 200 мешь нь 60 ~ 65% -ийг эзлэх хүртэл нунтаглана. Флотацийн процесст нэг удаа бүдүүн ширхэгтэй анхан флотаци, хоёр удаа хяналтын флотаци, нэг удаа баяжмалын флотаци гэсэн аргаар гүйцэтгэдэг бөгөөд зэс, хүхрийг ялгах нунтаглалтад 0.074 мм хэмжээтэй нь 95% -ийг эзлэх хүртэл нунтаглаж нэг удаа бүдүүн ширхэгт анхан флотаци, хоёр удаа хяналтын флотаци, нэг удаа хяналтын флотацид оруулан зэсийн баяжмал болоод хүхрийн баяжмалыг гаргаж авдаг. Дараа нь холимог флотацийн аргыг ашиглан хаягдлаас сульфидын эрдсийг ангилсны дараа гравитацилан нэг болон хоёрдугаар үе шатны сэгсрэх ширээгээр дамжуулан дахин ангилна; Шавартай баяжмалыг ялган авахдаа хүхэргүйжүүлэлт явуулсны дараа эцсийн бүтээгдэхүүн болох цагаан тугалганы баяжмалыг гарган авдаг.