Синьхайн
home Нүүр хуудас Уул уурхайн үйлчилгээ Стандарт хангасан үйлдвэрлэл

Стандарт хангасан үйлдвэрлэл

Синьхай компанийн хүдэр боловсруулах үйлдвэрийн үйлчилгээний стандарт хангасан үйлдвэрлэлд дараахь зүйлс багтна: металл авалт урьдчилан тооцоолсон хэмжээнд хүрэх, үйлдвэрлэлийн хүчин чадал зураг төсөл дэхь үйлчлүүлэгчээс заагдсан хэмжээнд хүрэх, бүтээгдэхүүний чанар шаардлагад нийцсэн байх, урвалж материалуудын зарцуулалт шаардлагад нийцсэн хэмжээнд байх, үйлдвэрлэлийн өртөг үр дүнтэй байх, технологийн тоног төхөөрөмж тогтвортой ажиллагаатай байх .

Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнд хүрэх гол түлхүүр нь металл авалт юм

Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хүрэх нь 《ТЭЗҮ》дэхь хөрөнгө оруулалтын тооцоо, эдийн засгийн үр өгөөжийн үндэс болно. Энэ нь худалдан авагчдын амин чухал ашиг сонирхолтой шууд холбоотой.

Стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлд хүрэх гол түлхүүр нь металл авалтыг баталгаажуулах явдал юм. Ашиглалтанд орсон үйлдвэрийн металл авалтын хэмжээ хэмжээ хүлээгдэж буй хэмжээнд хүрээгүй тохиолдолд энэ нь хүдэр боловсруулах үйлдвэрийн үр ашигт маш ихээр нөлөөлдөг. Алт, мөнгө зэрэг үнэт металлын хувьд металл авалтын нэг хувийн үр ашиг л гэхэд сая саяар эсвэл бүр хэдэн арван саяар тоологдох тул металл авалтын хэмжээнд хүрч чадах эсэх нь хүдэр боловсруулах үйлдвэрийн үндсэн гол асуудал юм.

Металл авалтын хэмжээ урьдчилан тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байх шалтгаанууд нь дараахь болно: хүдрийн чанарт өөрчлөлт гарах, нунтаглалтын хэмжээ хангалтгүй, хэт өндөр буюу хэт бага концентрацитай байх, химийн урвалж чанар муу эсвэл хэрэглэгдэх хэжээ буруу байх; флотацийн хугацаа хангалтгүй, лаг шаврын агууламж их байх; төхөөрөмж шаардлага хангахгүй байх. Эдгээр асуудлууд нь үйл ажиллагааны болон тоног төхөөрөмжийн, материалын аль алины асуудал эсвэл олон асуудал хамтдаа байж болох бөгөөд аль нь ч байсан металл авалтад нөлөөлнө. Металл авалтын хэмжээтэй холбогдсон асуудал гарвал хариуцсан компаниуд хариуцлага тооцохоор бие биенээ буруутгах бөгөөд энэ нь үйлдвэр ашиглалтад орох, ажиллах цаг хугацаанд ноцтой нөлөөлдөг.

Синьхайн компани нь хүдэр баяжуулах үйлдвэрийн үйлчилгээндээ металл авалтын хэмжэээг урьдчилан тооцсон хэмжээнд хүргэх баталгаа өгдөг. Дээрх асуудлын алинаас ч шалтгаалж металл авалт урьдчилан тооцсон хэмжээнд хүрэхгүй байж болох бөгөөд Синьхай компани түргэн хугацаанд асуудлыг хариуцан шийдвэрлэж, үйлчлүүлэгчдэд стандартад хүрсэн бүтээгдэхүүнтэй үйлдвэрийг ашиглалтад оруулж өгдөг.

Борлуулалтын дараах үйлчилгээ

Хүдэр боловсруулах үйлдвэрийн үйлчилгээний бүх ажил дууссаны дараа Синьхай компани борлуулалтын дараахь үйлчилгээний тусламжтайгаар үйлчлүүлэгчдийн хүдэр боловсруулах үйлдвэрт гарсан асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх бөгөөд удаан хугацаагаар зогсох ослоос зайлсхийх зорилгоор тогтсон хугацаагаар буцаж ирж үзлэг хийдэг. Үйлчлүүлэгчийн худалдан авсан хүдэр боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжид Синьхай компани нэг жилийн баталгаат хугацаа өгөх бөгөөд тоног төхөөрөмжтэй холбоотой аливаа асуудал гарвал түүнийг түргэн хугацаанд хариуцан шийдвэрлэдэг.