Синьхайн

Ажилчдын сургалт

Тоног төхөөрөмжийн сав баглаа боодол, ачилт тээвэрлэлт нь төхөөрөмжийг угсарч суурилуулах, ашиглалтад оруулахад маш хэрэгтэй чухал бэлтгэл ажил болох бөгөөд тоног төхөөрөмжийг сайн тээвэрлэн хүргэх эсэх, угсралт суурилуулалтыг үр дүнтэй дуусгаж чадах эсэх, тохиргоо нь стандартад нийцэх эсэхтэй шууд холбоотой юм.

Синьхай компанийн ажилчдыг сургах үүрэгтэй техникийн ажилтнууд нь угсралт тохиргооны багийн гол ноён нуруу нь юм. Эдгээр техникийн ажилтнууд жилийн турш талбай дээр ажилладаг бөгөөд практикийн арвин туршлагатай байдаг бөгөөд ажилчдад зарим анзаарагдахгүй боловч чухал зүйлийг онцолж зааж өгдөг давуу талтай. Синьхай компанийн эдгээр туршлагатай техникийн ажилтнууд нь үйлчлүүлэгчдийн хүдэр боловсруулах үйлдвэрийн ажилчдад гурван чиглэлээр сургалт явуулдаг.

1. Боловсруулах үйлдвэрийн үйл явц болгоныг, мөн бүх операторуудад зориулсан сургалт.

2. Боловсруулах үйлдвэрийн бүх төхөөрөмж, баяжуулалтын технологийн нийтлэг гардаг асуудлууд зэргийг ажилчдад зааж шийдвэрлэх арга замыг газар дээр нь үзүүлэх сургалт.

3. Ажилчдыг ажлынхаа бүх зүйлд дадтал сургалтанд хамруулах бөгөөд, ажилчд олон дахин оролдож дадлага эзэмших үед төхөөрөмжүүдийг ажиллуулах шаардлагатай байдаг.

Дээрх гурван чиглэлээр сургалт явуулсны дараа операторууд технологийн процесс (бутлалтын хэмжээ, химийн бодис нэмэх гэх мэт) болон баяжуулалтын тоног төхөөрөмжүүдэд мэргэшдэг ба үйлчлүүлэгч нь өөрсдийн техникийн багтай болсноор хүдэр боловсруулах үйлдвэрийн ажиллагааг удаан хугацаанд зогсоохоор эвдрэл гэмтэл гарахгүй байх нөхцөл бүрднэ.

Дээрх сургалт дууссаны дараа Синьхай компани нь өөрийн олон жилийн үйлдвэрлэлийн практик туршлагыг нэгтгэн оруулсан "Уул уурхайн тоног төхөөрөмжид нийтлэг тохиолдох эвдрэл гэмтлийг шийдвэрлэх ", "Баяжуулах үйлдвэрт ажиллах журам" гэсэн хоёр номыг өгөх болно. Ингэснээр үйлчлүүлэгчид үйл ажиллагааны явцад төхөөрөмжүүдээ шалгаж, удирдаж байхад хялбар дөхөм байх болно.