Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Хар вольфрамын хүдэр боловсруулах технологи
  • Хар вольфрамын хүдэр боловсруулах технологи

Хар вольфрамын хүдэр боловсруулах технологи

Процессийн танилцуулга

Вольфрамитын хүдэр ихэвчлэн кварцын том жижиг судал дагасан вольфрамын хүдрийн биет болон орших бөгөөд тархацын хэмжээ нь бүдүүвтэр байх бөгөөд ангилан боловсруулж авахад хялбар байдаг. Синьхай компани вольфрамитын боловсруулалт нь ихэвчлэн гравитаци голлосон холимог технологийг ашигладаг бөгөөд бүдүүн ширхэгтэй ангилалт, гравитаци, баяжмал боловсруулалт болон нарийн ширхэгтэй шаврыг цэвэрлэх гэсэн дөрвөн үе шатанд хуваагддаг.

Хэрэглээний талбар

Вольфрамын хүдэр баяжуулах технологи нь жигд бус ширхэлэгт хэмжээтэй шигтгэмэл тархацтай вольфрамит хүдэрт тохиромжтой.

Процессийн танилцуулга

Бүдүүн ширхэлэгт хүдрийн боловсруулалт

Синьхай компни вольфрамитын хүдэр боловсруулах үйлдвэрийн олон шатлалт сэгсрэгч, олон шатлалт сэгсрэх ширээ болон дунд хэмжээтэй хүдрийг дахин нунтаглалтад оруулж гравитаци явуулах процесстой.

Гравитаци

Нарийн ширхэгтэй болгон бутласны дараах шаардлага хангасан хүдэр нь доргиурт шигшүүрээр дамжин ангилагдаж сэгсрэгч руу орж гравитацилагдан нарийн элс чулуунаас ангижирна. Бүдүүн ширхэгтэй хүдэр нь сэгсрэгчийн хаягдал болж тээрэм рүү очих ба дахин нунтаглагдна. Харин сэгсрэгчийн нарийн ширхэгтэй хүдэр нь сэгсрэх ширээ рүү хүргэгдэж ангилагдна. Сэгсрэх ширээнээс гравитацилагдан гарсан нарийн ширхэглэл нь бүдээгдэхүүн болох ба хаягдал нь хаягдлын агуулах руу хүргэгдэж, дунд хэмжээтэй хүдэр дахин нунтаглалт руу буцаж ордог. Сэгсрэгч болон сэгсрэх ширээнээс гарсан нарийн ширхэгт хүдэр нь баяжмалын боловсруулалт руу орно.

Баяжмал боловсруулалт

Вольфрамидын хүдрийн баяжмалын боловсруулалтад Синьхай компани ихэвчлэн флотаци-гравитаци хослосон, эсвэл флотаци-гравитаци-соронзонт хослосон технологийг ашиглах ба баяжмал авах процесст хүдрийг хамт үүссэн бусад элементээс ялгах ажиллагаа явагдна. Баяжмалын боловсруулалтад ихэвчлэн бүдүүн ширхэглэлт хүдрийн болон нарийн ширхэглэлт хүдрийн флотаци (флотаци ба сэгсрэх ширээ хослосон боловсруулалтын арга) ба флотациар сульфидын хүдрийг ялгах, тавцант болон механик флотацийн аргаар сульфидын хүдрийг ялган авч зайлуулах, сульфидын хүдрийг ангиласны дараа вольфрамитын баяжмалыг гравтацын аргаар боловсруулж авах процессууд явагдна. Волфрамитын хүдэр нь схемелит ба касситерит агуулсан бол гравитаци-флотаци эсвэл гравитаци-флотаци-соронзонт процессийг ашиглана.

Нарийн шаврыг шийдвэрлэх

Нарийн шаврыг шийдвэрлэх Синьхайн нийтлэг хэрэглэдэг ажиллагаа нь: эхлээд хүхэргүйжүүлж, дараа нь шаврын шинж чанарын дагуу гравитаци, флотаци, соронзонт, электро сепарацийн технологиудаас сонгож нэг буюу нийлж хослосон байдлаар ашиглаж вольфрамын эрдэс ба түүнтэй хоршсон металл эрдэс бодисуудыг ялган авдаг.

Тохиолдлууд

Синьхай компанийн хэрэгжүүлсэн схемелитийн хүдэр боловсруулах үйлдвэрийн төслийг жишээ болгон авч үзвэл энэ уурхайд хүдрийн шигтгэмэл ширхэглэлийн хэмжээ тархалт жигд бус, хүдрийн шаварлаг нь хүдэр боловсруулалтад хүндрэл учруулахуйц их хэмжээтэй байв. Анхны үйлдвэр нь бутлан ангилалт, гравитаци, баяжмал боловсруулалт гэсэн технологийн процесстой байсан бөгөөд, технологийн дутагдалтай талын улмаас их хэмжээний нарийн ширхэгтэй вольфрамын эрдэс урсан алдагддаг, хүдэр боловсруулах өндөр өртөгтэй, баяжуулалтын үзүүлэлтүүд нийтдээ шаардлагад хүрдэггүй гэх мэт нөхцөл байдалтай байв. Вольфрамитыг ялгах технологийг сайжруулах төслийг Синхай компани гүйцэтгэхээр болж төслийн ажлаа хүдрийн туршилт шинжилгээнээс эхлүүлжээ. Хүдрийн шинж чанарын дагуу тухайн хүдрийг боловсруулах туршилт шинжилгээг сайтар хийсний эцэст Синьхай компани тус уурхайн хүдэр боловсруулах процесст. Тохирсон оновчтой хувиргалтыг хийж, нарийн шаврыг цэвэрлэх процесс нэмж оруулан, эцсийн дүнд илүү тохиромжтой эрдэс боловсруулалтын үзүүлэлтүүдэд хүрсэн байна.

Тус үйлдвэрийн хувиргалтын өмнөх ба дараах үеийн харьцуулалт: Баяжмалын агуулга β /% Баяжмалын металл авалт γ /%
Хувиргалтаас өмнө 65.02 85.25
Хувиргалтын дараа 69.22 87.34

Вольфрамитын хүдэр боловсруулах үйлдвэрийн боловсруулалтын процесс өөрчлөгдсөний дараа нарийн ширхэгтэй вольфрамитын металл авалт мэдэгдэхүйц сайжирсан ба вольфрамит боловсруулах явцад түвэг учруулдаг нарийн шаврын хэмжээ эрс багасч, баяжуулах процессын үзүүлэлтүүд сайн дүнд хүрсэн бөгөөд энэ нь уг баяжуулах үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлсэн юм.

Технологийн процессийн зураг

Хар вольфрамын хүдэр боловсруулах технологи

Холбогдох бүтээгдэхүүн