Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Мөнгөний уурхайн хүдэр боловсруулах технологи
  • Мөнгөний уурхайн хүдэр боловсруулах технологи

Мөнгөний уурхайн хүдэр боловсруулах технологи

Процессийн танилцуулга

Бие даасан мөнгөний хүдрийн флотацийн металл авалтын түвшинг нэмэгдүүлэхийн тулд Синьхай компани мөнгөний хүдэр баяжуулах технологийг гурван аргаар сайжруулан хувиргасан байна. Үүнд: 1. Хүдрийн шинж чанар тархмал ширхэлэгийн онцлогийн дагуу мөнгөний эрдэс бодисыг боломжийн хирээр задлан мөнгөний металл авах хувийг сайжруулна. 2. Дунд зэрэглэлийн эсвэл сул шүлтлэг флотацийн зутангийн шүлт ба натрийн карбонатыг флотацийн зутангийн тохируулагч бодис болгон ашиглах нь мөнгөний хөвөх чадварыг сайжруулна; 3. Шар бодис болон хар бодис ашигласнаар мөнгийг ялган авах чадвар сайжирдаг.

Хэрэглээний талбар

Мөнгөний хүдэр боловсруулах технологи нь мөнгө ба түүнийг дагалдах металл эрдэсийг боловсруулан гаргаж авахад ашиглагддаг.Мөнгө агуулсан хүдэр нь ихэвчлэн мөнгө-алтны хүдэр, хар тугалга-цайр-зэст хүдэр гэж хуваагддаг хоёр төрлийн үндсэн хүдэр байдаг.

Процессийн танилцуулга

Синьхайн мөнгөний хүдэр баяжуулах тоног төхөөрөмж болон онцлог

Синьхайн мөнгөний флотацийн үйлдвэрлэлийн шугам нь голчлон флотацийн машин, уусгаж хутгах сав, цайрын нунтаг орлуулах төхөөрөмж, хоёр давхар (гурван давхар) угаагч өтгөрүүлэгч зэргээс бүрднэ.

Уг үйлдвэрлэлийн шугам нь өндөр үр бүтээмжтэй, бага энерги зарцуулдаг, боловсруулах хүчин чадал их, эдийн засгийн хэнэлттэй зэрэг давуу талуудтай.
Баяжмалын үзүүлэлтийг сайжруулахад үе шаттай нунтаглалт, үе шаттай ангилалтыг ашиглах ба том ширхэгтэй нунтаглалтын нөхцөлд холимог том ширхэгт боловсруулалт хийж, улмаар том ширхэгтэй баяжмалыг дахин нунтаглалтад оруулан баяжмалыг ялгаж авдаг. Дахин нунтагласан том ширхэгтэй баяжмалын хэмжээ бага байдаг бөгөөд хүдрийн задрал сайн явагддаг тул металл авалтын хувь өндөрсөж, өндөр агууламжтай баяжмалыг эрчим хүчний хэмнэлттэйгээр гарган авдаг.

Мөнгөний баяжмалын агууламжийг сайжруулахын тулд флотацийн процесст хүч нэмэгдүүлэх ба бүдүүн ширхэглэлт хүдэр боловсруулах үе шатанд бодис урвалжийг нарийн хяналттайгаар тунг тохируулж “аль болох эрт металл авах” үр дүнд хүрдэг.

Мөн олон мөчлөгийг бууруулах ба үр ашиггүй алдагдлыг багасгадаг.

Хөөсний хоёрдогч зориулалтыг бүрэн ашиглаж, баяжмалын хөөсийг ус нэмэлгүйгээр угааж, хөөс дэх хольц хогийг багасгаснаар хүч нэмэгдүүлсэн флотацийн зорилгод хүрдэг.

Тохиолдлууд

Үйлдвэрлэлийн бодит жишээ болгон Өвөр Монголын мөнгөний уурхайг авч үзвэл үйлдвэрийн хоногт боловсруулах хэмжээ 500т / хоног, бодит үйлдвэрлэлийн хүчин чадал 750т / х байна. Хүдэр дэх үндсэн металлын эрдсүүд нь пирит, халькопирит, мөнгө, алтан хүдэр, байгалийн хүдэр гэх мэт байна. Үйлдвэрлэлд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхийн тулд Синьхай компани нь мөнгөний хүдэр баяжуулах процессийг техникийн хувьд шинэчлэн боловсруулж, флотаци-циандын хослосон процессыг ашиглах болсон.

Мөнгөний баяжмалыг флотацийн аргаар авах ба баяжмалыг дахин нунтагласны дараа цианидаар уусгаж, эсрэг урсгалаар угаан, цайрын нунтаг орлуулж, электролизийн задралд оруулан мөнгийг ялган гаргаж авна.

Энэхүү процессийн үйл явц нь жигд бөгөөд ажиллахад хялбараас гадна мөнгөний хүдэр баяжуулах төхөөрөмж, флотацийн урвалжийн системийг сайжруулсан.

Технологийн процессийн зураг

Мөнгөний уурхайн хүдэр боловсруулах технологи

Холбогдох бүтээгдэхүүн