Синьхайн
Хүдэр ороох
home Нүүр хуудас Шийдэл Алтны уурхайн CIP технологи (Нүүрстэй зутангийн арга)
  • Алтны уурхайн CIP технологи (Нүүрстэй зутангийн арга)

Алтны уурхайн CIP технологи (Нүүрстэй зутангийн арга)

Процессийн танилцуулга

Алтны уурхайн CIP технологи нь цианиджуулсан хүдрийн зутангаас алтыг шууд шингээж авахдаа идэвхжүүлсэн нүүрсийг ашигладаг. Үүнд: Уусгалтын хүдрийн зутан бэлтгэх, цианидаар уусгах, идэвхжүүлсэн нүүрсэнд алтыг шингээх, алт ачсан нүүрсийг адсорбцид оруулах, цахилгаанаар цохиулан электролиз явуулж алтан элс гаргаж авах, алтнаас ангижирсан нүүрсийг дахин эргэлтэд оруулах, уусгалтын зутанг боловсруулах зэрэг үйл ажиллагааны долоон үе шат байдаг.

Хэрэглээний талбар

Алтны хүдэр баяжуулах үйлдвэрлэлийн шугамд ашиглах үндсэн хоёр төрлийн хүдэр байдаг: нэг нь флотацийн алтны баяжмал эсвэл мөнгөн усны нэгдэл, гравитацийн хаягдал, нөгөө нь шаварлаг исэлдсэн хүдэр болно.

Процессийн танилцуулга

Зутангийн элдэв хогийг арилгах

Цианидтай зутангийн алтыг нүүрсэнд шингээхийн өмнө модны үртэс зэрэг элдэв хогноос цэвэрлэх шаардлагатай бөгөөд ингэснээр алт модны үртэст шингэх болон уг хог нь алт ачаалсан баян нүүрстэй холилдохоос сэргийлж, нүүрс тусгаарлах шигшүүрийг бөглөрхөөс сэргийлнэ.

Уусгалт ба адсорбци

Уусгалтын танканд идэвхижүүлсэн нүүрс нэмж, уг идэвхжүүлсэн нүүрсэнд алт шингэж орсноор алт ачаалсан нүүрс болж хувирдаг. Адсорбци хийгдэж дууссаны дараа нүүрс тусгаарлах шигшүүрээр хүдрийн зутан болон алт ачаалсан нүүрсийг тусгаарладаг.

Дисорбц болон электролиз

Алт ачаалсан нүүрс нь битүү системд орж, өндөр температур, өндөр даралтын нөхцөлд түргэн хугацаанд дисорбц электролизид орж алтны элс болон ядуу нүүрс болон ангилагдна.

Алт хайлуулалт

Гаргаж авсан алтны элсний бохирдлыг арилгаж энгийн хүчлээр угаасны дараа алтны элсийг шууд хайлуулж алтан гулдмай болгон авч болно.

Үр бүтээмж өндөртэй, бага хэрэглээтэй, хурдан ажиллагаатай дессорбц электролизийн систем нь өндөр температуртай, өндөр даралттай, цианидгүй бөгөөд десорбцийг автоматаар удирддаг онцлогтой.

• Өндөр үр бүтээл : Алт агуулсан нүүрсний агуулга 3000г / т-с хүрэх үед десорбцийн хувь 96% хүрэх ба шавхагдсан нүүрсний агуулгыг ердийн десорбц электролизийн апаратаас 50% -75% илүү бууруулдаг;
• Хурд : Дисорбц электролизийн температур нь 150 ℃ хүрэх ( ердийн төхөөрөмжтэй харьцуулахад 30-55 ℃ -р өндөр) ба системийн ажлын даралт 0.5Mpa хүрдэг (ердийн төхөөрөмжтэй харьцуулахад 0.2-0.5Мпа өндөр) бөгөөд десорбц электролизийн хугацаа маш хурдан буюу ихэвчлэн 12 цаг болдог нь жирийн төхөөрөмжөөс 50% -75% хурдан байна;
• Бага зарцуулалт : Дисорбц болон электролизийн температур ижил түвшинд явагдах бөгөөд дулааны солилцоо шаардагддаггүй. Хурдтай ажилладаг болохоор цахилгаан зарцуулалтын хэмжээ нь ердийн системийн / 1/2- 1/4 тэй тэнцнэ ;
• Цианидгүй : Дисорбцын уусмалд натрийн цианид нэмэх шаардлагагүй тул хямд өртөгтэй, бохирдолгүй байдаг ;
• Агуулга : Алтны элсний агуулга өндөр, буцааж электролиз хийх шаардлагагүй бөгөөд алтны элсийг гарган авахад хялбар байдаг;
• Автомат удирдлага : Шингэн түвшний хяналтын систем, температурыг хянах систем, автомат удирдлагын системийг тусгайлан суулгасан
• Аюулгүй байдал : Гурвалсан аюулгүй байдлын хамгаалалттай. Өөрөөр хэлбэл систем өөрөө ухаалаг, даралтыг хязгаарлах автомат даралтын төхөөрөмжтэй, аюулгүйн хавхлагт хаалттай юм.

Тохиолдлууд

Танзани дахь алтны хүдэр боловсруулах үйлдвэрийн төсөл нь нүүрсэнд шингээх адсорбцын аргыг голчлон ашигладаг бөгөөд цианидтай зутангаас адсорбцийн аргаар алтыг гарган авахын тулд идэвхжүүлсэн нүүрсийг ашигладаг. Технологийн үндсэн процесс нь: Уусгалтын хүдрийн зутан бэлтгэх, цианидаар уусгах, идэвхжүүлсэн нүүрсэнд алтыг шингээн суулгах, алт ачаалсан нүүрсийг дисорбцид оруулах,электролизийн аргаар алтны элс гарган авах, алтнаас ангижирсан нүүрсийг дахин эргэлтэд оруулах зэрэг долоон үе шаттай явагдна. Нэг хоногт хүдэр боловсруулах хүчин чадал нь 500 т / хоног (олборлолт, сонгон шалгаруулалт орно) болсон бөгөөд эцсийн шатны алтны баяжмал авалтын хэмжээ 92.5% хүрсэн байна.

Технологийн процессийн зураг

Холбогдох бүтээгдэхүүн