Кварцын элс боловсруулах технологийн үндсэн зорилт нь цэвэршүүлэлт ба кварцын элсэнд бага хэмжээгээр холилдсон хольцыг цэвэршүүлэн, кварцын элсийг өндөр цэвэршилттэйгээр ялган авах явдал юм. Гадаад дотоодын кварцын элсний технологи нь усаар угаах, ангилан шаваргүйжүүлэх, зүлгэх, соронзон тусгаарлалт, флотаци, хүчлээр уусгах, микробын уусмалаар боловсруулах гэх мэт байна.
Элс үйлдвэрлэх процессыг төмрийн хүдэр эсвэл гялтгануур бүхий кварцын элсэнд хэрэглэж болно.
Усаар угаах, ангилалт хийж шаваргүйжүүлэх
Кварцын элсний ширхэгийн хэмжээ улам нарийсч, хольцын агуулга их болох тусам кварц дахь SiO2-ийн агуулга буурч байдаг. Энэ үзэгдэл нь олон төрлийн ашигт малтмалаар баялаг кварцуудад илт ажиглагддаг тул усаар угааж шаврыг зайлуулах нь маш чухал юм.
Зүлгэж гуужуулах арга
Энэ арга нь элсний гадаргуу дээрх нимгэн хальс болон тогтсон төмөр, шаврын хольц ба эрдэсжилтийн дүүргэгчийг зайлуулахын тулд элсний механик үрэлтийн хүчийг ашиглан явагдна. Дахин ангилах үйл ажиллагаа нь кварцын цэвэршүүлэлтийг нэг шат ахиулах үр дүнтэй бөгөөд одоогийн байдлаар савхан тээрмээр зүлгэж угаах ба механик аргаар зүлгэж угаах гэсэн хоёр арга байдаг.
Флотаци
Гялтгануур ба кварцын элсийг ангилан боловсруулж авах нь маш төвөгтэй тул хүчиллэг орчинд анион цуглуулагч, шүлтлэг орчинд анион-катион цуглуулагчийн аргыг ашиглах нь маш үр дүнтэй байдаг. Соронзон тусгаарлалт болон флотациар элсэлтээ авсны дараа кварцын элс 99% -иас дээш хүрч чаддаг бөгөөд энэ нь аж үйлдвэрийн элсний хэрэгцээг бүрэн хангадаг.
Хүчлээр уусгах
Шингэрүүлсэн хүчил нь төмөр, хөнгөн цагааныг зайлуулахад ихээхэн нөлөө үзүүлдэг бөгөөд титан болон хромыг зайлуулахдаа концентраци өндөртэй хүхрийн хүчил ашигладаг. Хүчлээр уусгахад хаан дарсыг ашигладаг ба дээр дурдсан хүчлүүдээс бүрдсэн хольмог хүчил нь элсэн дэхь хольц хогийг уусгаж зайлуулдаг.
Олон төрлийн элементийг хүчлээр уусгахдаа эцсийн кварцын агуулгын шаардлагын дагуу хүчиллэгийн концентраци, тунг боломжтой хэмжээний хамгийн багаар тааруулах ёстой бөгөөд ингэснээр кварцын цэвэршүүлэлтийг хамгийн бага өртгөөр гаргаж авах боломжтой болно.
Юньнан мужийн кварцын элсэний үйлдвэрийн хүдэр нь голдуу кварцит бөгөөд 95-97%, цахиурын цемент 8-23%, хольцын эрдэсүүдэд нь гематит, бор зэрэг эрдэсүүд 1-3% эзлэдэг байна. Хуучин ашиглаж байсан баяжуулах үйлдвэр нь шигшин ангилалт – хуурай соронзон тусгаарлалт – урвалжнэмж хүчтэй зүлгэх – флотацлах гэсэн технологитой байсан бөгөөд SiO2 ≥ 97.62%, Fe2O3 ≤ 0.24, Al2O3 ≤ 1.11% гэсэн муу үзүүлэт нь компанийн үйл ажиллагаа болон эдийн засгийн ашигт ноцтойгоор муу нөлөө үзүүлдэг байв. Тиймээс уг үйлдвэр Синьхай компаниар техникийн хувиргалт хийлгэх хүсэлт гаргажээ. Синьхай компани хүдрийн туршилтыг хийж, шигшин ангилалт – хуурай соронзон тусгаарлалт – урвалж бодис нэмэн хүчтэй зүлгэх – хүчлээр уусгах технологийг ашиглахаар шийдсэн.
Өөрчлөлтийн өмнөх ба дараах үеийн харьцуулалт | Технологи | Баяжуулсан элсний үзүүлэлт |
Өөрчлөлтийн өмнө | Шигшин ангилалт – хуурай соронзон тусгаарлалт – урвалж нэмж хүчтэй зүлгэх-флотаци | SiO2≥97,62%, Fe2O3≤0,24, Al2O3≤1,11% |
Өөрчлөлтийн дараа | Шигшин ангилалт – хуурай соронзон тусгаарлалт – урвалж нэмж хүчтэй зүлгэх-флотаци – хүчлээр уусгах технологи | SiO2 ≥99,4%, Fe2O3 ≤0,052, Al2O3 ≤0,048% |
Өөрчлөлт хийгдсэний дараа цэвэршүүлсэн кварцын химийн найрлага нь цахиурын нунтгийн чанарын шаардлагад нийцдэг бөгөөд нарийн нунтагласаны дараа керамик эдлэл, будгийн материал, металл цутгуурын гэх мэт үйлдвэрүүдэд хэрэглэгддэг.