Сайжруулсан бүтэцтэй , дэвшилтэт технологи бүхий автоматаар урвалж нэмэгч төхөөрөмж.
8-32
XHGY-B төрлийн тоон удирдлагат тунгаар хэмжиж урвалж нэмэгч машин нь Синьхай компанийн уул уурхайн тоног төхөөрөмжийн гурав дугаар үеийн төхөөрөмж бөгөөд хяналтын цөмд нь Германы Siemens брэндийн ddLC ашигладаг. Тогтвортой байдал, найдвартай байдлыг ихээхэн сайжруулж, дэлгэцийг өндөр зэрэглэлийн LCD мэдрэгчтэй дэлгэцийг ашигладаг ба үйл ажиллагааг илүү хялбар тохиромжтой болгосон.
Энгийн засвар үйлчилгээтэй: Тунгаар урвалж нэмэх онцгой зориулалт бүхий соронзон хаалт нь урвалж дамжуулах хоолойг жигд ажиллуулж, бодисын үлдэгдэл бөөгнөрч бөглөрөхөөс сэргийлнэ;
Тогтвортойгоор урвалж нэмнэ: Шингэний түвшингийн тогтмол даралтат төхөөрөмж нь урвалжийн савны шингэний түвшинг ижил түвшинд хянадаг;
Технологийн сайжруулалт: Ашигт малтмал боловсруулах технологийн менежментэд тустай бөгөөд ашигт малтмал боловсруулах техникийн үзүүлэлтүүдийг тохируулахад тохиромжтой;
Эдийн засаг болон практик: Гар аргаар тунг тааруулан урвалж нэмэх үед дэхь ажилтнуудын буруу ажиллагаанаас сэргийлэх ба технологийн индексийг тогтворжуулж урвалжийн хэрэглээг гар ажиллагаагаар нэмэхтэй харьцуулахад мэдэгдэхүйц ихээр бууруулдаг;
сайжруулсан бүтэцтэй: Урвалжийн сав, бэлдмэл шингэнийг тогтворжуулах төхөөрөмж, төрөл бүрийн хавхлаг хаалт зэрэг нь зэврэлтээс хамгаалагдсан зэвэрдэггүй гангаар хийгдсэн байдаг.
Тоон удирдлагат урвалж нэмэгч машины хэмжих насосыг урвалж нэмэх үндсэн тоног төхөөрөмж болгон ашигладаг ба бодис уух уусгах сав, холигч хутгуур, шингэний түвшин хэмжигч, аюулгүйн хаалт, үл буцах хаалт, даралтын монометр, фильтр, урсгал сааруулагч, шугам хоолой, хавхлагт хаалт, суурь, шатны бариул, автомат хяналтын систем, цахилгаан хяналтын систем гэх мэт төхөөрөмж эд ангиудыг технологийн процессийн дарааллаар нэг тавцан дээр угсарч суурилуулдаг.
Сычуань мужийн хар тугалга-цайрын үйлдвэрт урвалжийг нарийн тунгаар хянаж нэмэх төхөөрөмж шаардлагатай болсон байна. Эхлээд дотоодын брэндийн тунг тогтоож нэмэх машиныг сонгосон боловч нэмсэн хэмжээ нь буруу гарч, энэ нь үйлдвэрийг тодорхой хэмжээний алдагдалд оруулсан байна. Эцэст нь мэргэжил нэгт нөхдийн зөвлөгөөний дагуу Синьхай компанийн автомат тунгаар урвалж нэмэх төхөөрөмжийг худалдан авсан. Уг машин нь боломжийн үнэтэй, тоон удирдлагатай тул урвалжийн хэмжээг нарийн тооцоолон нэмдэг ба бодисын хаягдал гаргахгүй, мөн бодис дутах зэргээс сэргийлж металл авалтын түвшинг 85% хүргэсэн байна. Аюулгүй байдлын хувьд уг төхөөрөмж нь маш сайн үзүүлэлттэй бөгөөд ажиллах явцад алдаа гарсан тохиолдолд автоматаар унтрах функцтэй. Дахин асаах үед параметрүүдийг дахин тохируулах шаардлагагүй бөгөөд хүсээгүй осол алдагдлаас сэргийлдэг.
Хэрэв Синьхай компанийн автомат тунгаар урвалж нэмэх машины үнэ, параметрийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл Синьхай компанийн харилцагчийн үйлчилгээний алба эсвэл Синьхай компанийн лавлах утас руу залгана уу.